Төрөх өвдөлтөөс зайлсхийж чадахгүй.

2012 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Buynaa
Жирэмсэн болсон л юм чинь өвдөж төрөхөөс өөр гарах гарц байхгүй. Энэ бол зүгээр л хорвоогийн жам болохоор. Тиймээс гэдсэндээ хөөрхөн үрээ тээж яваа ээжүүд минь төрөх өвдөлтөөс айх хэрэггүй шүү гэж хэлмээр байна. Нэгэнтээл туулаад өнгөрөхөөс хойш. Харин өвдөлт яаж эхэлдэг яаж явагддаг талаар биеэрээ мэдрээгүй байгаа ч гэсэн бэлтгэлтэй, бас их тэвчээртэй хандах хэрэгтэй. Өвдөж эхэлвүү үгүй юу уйлж, хараал урсгах хэрэг огтхон ч байхгүй. Чи жирэмсэн болж чадсан л юм чинь төрж бас чадах л хэрэгтэй. Төрөхөөс айж байгаа бол төрөх талаар жирэмсэн болох талаар бодох ч хэрэггүй. Яг үнэнийг хэлэхэд тэвчээртэй байж чадсан хүн л хүүхдээ зөв, бас аюулгүй төрүүлж чадна. Хүн бүрт төрөх үйл явц харилцан адилгүй. Удаан өвдөж төрдөг хүн байхад, хэдхэн цагийн дотор гялс өвдөөд гялс төрчихдөг хүн ч бас байдаг. Төрөх дөхөөд ирэхээр гэдэс 30-40 минутын зайтай эхлээд яг баас хүрч байгаа юм шиг базалж эхэлнэ. Тэгээд 40-30 минут чинь бага багаар ойртоод 15-20, 10-15 сүүлдээ 2 гурван минутын затай өвдөж эхэлнэ дээ. Гэхдээ хүн хүүхдээ хараад л өвдсөнөө мартчихдаг юм байна лээ. Яг өвдөж байхдаа дахиад хэзээ ч төрөхгүй юм шүү,  хичнээн ч амалснаа одоо сайн санахгүй байна хэхэхэ. Гэхдээ л дахиад төрнө л гэж бодож байгаа. Хүний сэтгэл санаанаас их шалтгаалдаг юм шиг санагдсан. Өвдөлтөндөө хэтэрхий их анхаарал хандуулалгүй хүүхдээ сайн гаргах юм шүү гэж бодоод, жоохон л тэсчихвэл хөөрхөн хүүхдээ харах болно гэж бодоод аль болох өөрийгөө тайван байлгахгүй л бол ядраад яг хүүхдээ гаргах дээрээ тулвал дүлж чадахгүй хүүхдээ гаргах тэнхэлгүй болно гэсэн үг. Тиймээс анх төрж байгаа ээжүүд минь тэвчээртэй байгаарай л гэж хэлий даа. Эмчийнхээ хэлсэн заавраар л байхгүй өөрийнхөөрөө л буруу үйлдэл гаргаад байвал асуудалтай. Төрөх эмлэгийн хүнд суртал гэж хүмүүс ярьдаг байдаг юм байна. лээ. Ямар ч эмнэлэгт төрсөн бай, эмчийхээ гарыг цайлгах мөнгө өгөх хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Тоохгүй байсан эмч нар ч доогуур дээгүүр мөнгө зохицуулчихаар бөндөгнөөд гүйгээд яажийн ийжийнэ болоод л явчихна даа. Танидаг ч бай танидаггүй ч бай өгөх хэрэгтэй болчихсон байна лээ. Өгөхгүй бол үхнэ үү сэхнэ үү хамаагүй л болно доо бараг худлаа хэлсэн хүнд. Тиймээс Мөнгөө сайн бэлд. Тухайн ээлжинд байгаа эмчтэйгээ сайн холбогдож, мөнгийг нь сайн өгөх хэрэгтэй. Тэгвэл тэгээд л асуудалгүй. Эмч нарын ухамсар ийм л болсон байнадаа. төрөх нь болчихсон байхад ор байхгүй ээ дөхөөд ир гээд л буцаах гэвэл гайхах хэрэггүй. Ийм л болсон байна лээ. Хамгийн гол нь төрөх гэж байгаа ээж хүн чи өөрөө маш мэдрэмжтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. 

31-40 долоо хоногтой үр хөврөл

2012 оны 02-р сарын 29 Нийтэлсэн Buynaa

31 долоо хоног

Унтах үед “түргэн” нойр илүү давамгайлна. Арьс нь бага зэрэг үрчгэр улаан хэвээр байна. Хэрэв энэ долоо хоногт хүүхэд чинь төрвөл сайн хөгжсөн уушигны ачаар хүүхдийн амьдрах чадвар илүү их болсон байна. Гэхдээ өөрөө бүрэн амьсгалж хараахан чадахгй байна. Умайгаар дамжин өнгөрч буй 500 мл орчим цус нь ихсийн цусан хангамжтай нягт холбоотой байдаг. Гэхдээ таны цус хэзээ ч хүүхдийн тань цустай холилдохгүй байдаг учир нь ихсийн хориг гэж нэрлэгдэх нимгэн хальсаар тусгаарлагдсанд байдаг. Харин энэ баримт нь таныг тайвшруулах ёсгүй юм. Учир нь таны хэрэглэсэн бүх зүйл урагт шууд нөлөөлдөг.Ургийн урт 38 см, жин нь 1600 г болсон байна

32 долоо хоног

Бүх чиглэлд хараагаа тохируулан тогтоон харах чадвартай болсон байна. Жирэмсний сүүлийн хугацаанд эргэн тойронд болж буй бүх зүйлийг сайн сонсож чаддаг болно. Таны зүрхний цохилтын чимээг сайн ялгаж хүйгээр дамжин өнгөрөх цусны шуугиан, агшилтын чимээг танина. Гэвч энэ бүх чимээн дундаас ураг ээжийнхээ дууг илүү сайн мэднэ. Тийм ч учраас төрөнгүүтээ хүүхэд эхийгээ дуугаар нь танидаг. Ургийн урт 40-42 см, харин жин нь 1800 г болсон байна.

33 долоо хоног

Арьсны мэдрэхүйн чадвар бүх биеэр тархсан байдаг. Хэрэв энэ үед та бэлгийн харьцаанд орвол ургийн зүрхний цохилт түргэсэнэ. Харанхуй умай дотор хавчигдсан ураг шинэ төрсөн хүүхдийн уйлахаас бусад бүх чадваруудыг эзэмшсэн байдаг. Их унтаж, тод зүүдэлдэг болсон байна. Сэрэнгүүтээ орчныг чагнаж, өөрийн биеийн байдлаа ажина. Түүний тархинд буй түмэн эсүүд хэдэн сая живаа шинэ шинэ холбоонуудыг үүсгэж байгаа. Хүүхдийн түлхэлт хүчтэй болсон байна. Энэ үеэс хүүхэд эцсийн байрлалаа олж эхэлнэ. (толгойгоороо, өгзгөөрөө эсвэл хажуугаараа). Гэвч төртлөө хүүхдийн байрлал өөрчлөгдөж болно. Хэрэв одоо хүүхэд төрвөл өөрөө амьсгалах боловч тусгай асаргаа заавал хэрэгтэй байна. Ургийн урт 44 см орчим, жин нь 2000 г

34-35 долоо хоног

Ураг их хэмжээтэй хоол тэжээл хэрэглэж, ялгадас ихээр гадагшлуулж байгаа тул энэхүү ачааллыг давахын тулд ихэс ч том хэмжээтэй болсон байдаг. Хүүхэд илүү хөөрхөн болно. Арьс нь цайвар ягаан, биеийн хэлбэр бөөрөнхийдүү болж эхэлнэ. Энэ үед их тархины хөгжил харьцангуй удааширдаг. Харин бага тархины хөгжил идэвхжиж ирдэг. Тиймээс ч дутуу төрсөн хүүхэд хөдөлгөөний эвсэл муутай байна. Зүрхний цохилт минутанд 120-130 болсон байна. Уушиг, элэг хөгжиж дуусна. Ургийн урт 45 см, биеийн жин 2400 г.

35-36 долоо хоног

Ургийн бүх эрхтэн тогтолцоо аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг боловч төв мэдрэлийн болон шээс бэлгийн замын эрхтнүүд хөгжсөөр байна. 36 долоо хоног гэхэд хүүхэд тань эцсийн байрлалаа олно. Байрлал нь гол төлөв толгойгоороо уруугаа харсан байдаг. Өөхийг үргэлжлүүлэн нөөцөлсөөр л байна. Ургийн дундаж урт 45-47 см, жин нь 2500-2600 г болсон байна

37 долоо хоног

Арьсны тослог бүрхүүл их хэвээр байна. Шар үсний хэмжээ багасна. Хамар, чихний мөгөөрс хатуурч эхэлнэ. Жирэмсний сүүлийн сард өдөр жин нь 14 г орчмоор нэмэгдэнэ. Ураг жингээ байнга нэмж байгаа тул хөдөлгөөн нь ч багасаж ирнэ. Тархины үйл ажиллагаа сайжирч, нүдний хөдөлгөөн, хараа сайжирна. Энэ үеэс ихэс цаашид томрохоо болино. Хүүхдийн амьсгалын эрхтнүүд дасгалжуулагдаж, төрсний дараа хүүхдэд хэрэгцээтэй дааврууд боловсорч эхэлнэ. Атгах, анивчих, нүдээ аних, хөлөөрөө тэмтрэх, толгойгоо өргөх буулгах хөдөлгөөн хийхэд шаардлагтай рефлексүүд бий болсон байна.Ургийн урт 48-50 см, жин нь 2800-3000 г

38 долоо хоног

Одоо хүүхэд төрөхөд бараг бэлэн болсон байна. Биеийн жин нь төрөх үеийнхдээ дөхөж ирнэ. Арьс цайвар ягаан өнгөтэй, шар үс бараг байхгүй, арьсны тослог бүрхүүл багасаж эхэлсэн байна. Толгойн үсний урт 1-2 см болсон байна. Энэ үед хүүхэд төрсөн хүүхдийг гүйцэд төрсөн хүүхэд гэж үздэг.Ургийн урт 48-50 см, жин 3000 г орчим болсон байна.

39 долоо хоног

Төв мэдрэлийн тогтолцооны янз бүрийн хэсгүүд харилцан адилгүй хөгжиж байна. 38-39 долоо хоногт нугас болон завсрын эд бүтцийн хувьд бүрэн хөгжсөн байдаг. Төрөх үед нүүрний мэдрэлийн хөхөх үйл явцыг хангах хэсгүүдийн хөгжил бүрэн дууссан байдаг. Төв мэдрэлийн тогтолцооны бүтэц үйл ажиллагааны бүрэн хөгжил төрсний дараа явагддаг.Ургийн урт 50см, жин 3000-3500 г болсон байна.

40 долоо хоног

Өөхөн эд эрчимтэй хуримтлагдснаар хүүхдийн бие нь цулцгар, цээж төвийсөн байдалтай болж өгнө. Арьс цайвар ягаан өнгөтэй, шар үс бараг байхгүй болсон байна. Толгойн үсний урт 2 см болсон байна. Гар хөлийн хумс хурууны үзүүрт хүрсэн байх бөгөөд харин хамар, чихний мөгөөрс уян хатан болж өгнө. Нүд 20-30 см холын зайд хараагаа тохируулах чадвартай болно. Ургийн дундаж урт 50-54 см, жин 3000-5000 г болно.

21-30 долоо хоногтой үр хөврөл

2012 оны 02-р сарын 29 Нийтэлсэн Buynaa

21 долоо хоног

Ургийн цусанд агуулагдах цусны улаан эс улам олширно. Хэлэн дээр амтлах хөхлөгүүд бий болно. Ургийн хоол боловсруулах эрхтнүүд нь ургийн залгисан уснаас ус болон сахарыг ялган авч, ислэг бодисыг шулуун гэдэс хүртэл дамжуулан явуулах чадвартай болсон байна. Нүд зовхины цаана нуугдсан хэвээр байна. Дух болон дээд уруул дээр мушгирсан хэлбэртэй шар үс харагдах бөгөөд нүд хөмсөг нь тослог бүрхүүлээр зузаан хучигдсан байна. Ургийн урт 26 см, жин нь 400 г орчим болсон байна.

22 долоо хоног

Хүүхдийн тань хүлээн авах чадвар улам л нарийсаж байгаа. Тархинд нь хэрэгцээтэй бүх төрлийн эсүүд бий болсон байна. Хүрэлцэхүйн мэдрэхүй нь орчныг таних хамгийн анхны арга байдаг. Хүрэлцэхүйн мэдрэмж нь ургийн анхны чадвар байдаг. Түүнчлэн гар хөлөө хэрхэн яаж хөдөлгөх, нугалах тэнийлгэх, хэрхэн яаж байрлуулах ёстойг ойлгож эхэлдэг. Хүүхэд тань нүүрэндээ хүрэх, өөрийн гар хөлөө илж чаддаг болно. Хэрэв хуруугаа хөхмөөр санагдвал нэг бол амруугаа гараа ойртуулна, эсвэл гарлуугаа толгойгоо гудайлгана. Хөхөх ”чадвар” нь хүүхдийг төрсний дараа ч хадгалагдан үлддэг. Гар хөлийн хуруунд жинхэнэ хумс бий болсон байна. Ургийн урт 27 см, харин жин нь 450 г болсон байна

23 долоо хоног

Хүүхэд тань унтаж байхдаа зүүдэлдэг болно. Хэдийгээр хүүхэд өөхийг идэвхтэй хуримтлуулж байгаа боловч улаан өнгөтэй үрчийсэн харагдана. Арьс нь өөхөн эдээс түрүүлж хөгжсөн байдаг учраас арьс нь унжсан мэт харагдана. Харин арьсыг гэрэлтэхгүй болгохын тулд үүссэн тусгай нөсөөний улмаас улаан өнгөтэй харагддаг. Хүүхэд тань улам улам идэвхтэй болж байгаа боловч хөдөлгөөн, түлхэлт нь зөөлөн хэвээр байна. Дүрс бичлэг дээр хүүхэд хүйнээсээ барин ургийн ойролцоох бүрхүүлийг түлхэж буй нь харагддаг. Ургийн ойролцоох усыг залгих үед хүүхэд зогисиж болно. Харин таньд хүүхэд зогисоход гэдсэн дотор тань дэвхэрч байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ургйин урт нь 28 см, жин нь 500 г болсон байна.

24 долоо хоног

Сормуус, хөмсөг нь харагдана. Төв мэдрэлийн тогтолцоонд агуулагдах эсийн тоо дээд хэмжээндээ хүрнэ. Гэхдээ энэ нь хангалттай хэмжээтэй эс байна гэсэн үг биш юм. Дөнгөж төрсөн хүүхдийн тархины эсүүдийн тоо нь насанд хүрсэн хүний тархины эсүүдийн дөнгөж 25 %-тай тэнцэх тоотой байна. Энэ үед төрсөн хүүхэд амьсгалахыг оролдох боловч бие даан амьдрах чадваргүй байна. Харин тусгай нөхцөлд эрчимт эмчилгээ, хиймэл амьсгал хийвэл амьдрах боломжтой болдог. Хүүхдийн царайны хэлбэр төрх төрөх үеийнхтэйгээ адил болсон байна. Хүүхэд илүү том болсон учир умайг бүхэлд нь эзэлснээр урьдын адил чөлөөтэй эргэлдэн хөрвөөж чадахгүй болсон байдаг. Гэхдээ хүйгээ барин орчин тойрноо гараараа тэмтрэн судалсаар байна. Гадаад орчныг улам улам анхааралтай сонсоно. Хэрэв та айвал хүүхэд тань бас л айна. Судалгаагаар ураг айсан байдлаа хэдэн цаг хадгалж чаддаг болох нь тогтоогджээ. Ургийн урт нь 29 см харин жиннь 600 г болсон байна.

25 долоо хоног

Уушгинд цулцангийн замууд болон цулцан эрчимтэй үүснэ. Ясны чөмөг эрчимтэй хөгжинө. Хэдэн долоо хоногийн турш хүүхдийн зүрхний цохилт сонсогдож буйг та санаж байгаа байх. Хүүхдийн аав нь ээжийнх нь гэдсэнд чихээ наан сайтар сонсвол хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсож чадна. Хүүхдийн хүйс эцэслэн тогтоогдсон байна. Эрэгтэй хүүхдийн төмсөг хуухнагт бууж эхлэн, харин охин хүүхдийн үтрээ бий болно. Гарын хуруунууд нь сайн ажиллах чадвартай болсон байх бөгөөд гараа чөлөөтэй атгаж чаддаг болно. Энэ үеэс эхлэн хүүхэд аль нэг гараа давуу хэрэглэж эхлэх бөгөөд таны хүүхэд баруун эсвэл солгой гараар илүү эзэмдэх чадвартай нь тогтоогдоно.Түүнчлэн хүүхдэд өөрийн гэсэн унтах сэрэх өвөрмөц дэглэм бий болсон байна. Хүүхэд тань илүү хөдөлгөөний эвсэлтэй болсон байдгаас заримдаа хөлөө барьж авч чадна. Ургийн урт нь 30 см жин нь 650 г болно.

26 долоо хоног

Анх удаа нүдээ нээнэ. Нүдний бүтэц бүрэн гүйцэд хөгжсөн байх бөгөөд төрсний дараа хүүхдийн нүд ямар байх ёстой яг тэр байдалтай байна. Ураг туранхай сул мэт харагдах боловч тун удалгүй өөхөн эдийг эрчимтэй нөөцөлж эхэлнэ. Ураг эхийн хэвлийгээр нэвт тусах гэрлийн туяа, ээжийн зүрхний цохилтын түргэсэл, ямар нэгэн манипуляци хийхэд хариу урвал үзүүлнэ. Амьсгалыг хариуцах төв мэдрэлийн тогтолцооны бүтэц харьцангуй сайн боловсорч гүйцсэн байдаг тул энэ хугацаанд төрсөн хүүхэд тусгай нөхцөлд өөрөө амьсгалан амьдрах чадвартай байж болно. Хөмсөг сормуус, хумсны бүрэн цуглуулгатай болсон байх боловч төрөн төртлөө үргэлжлүүлэн ургуулсааар байх болно. Ургийн урт 30-32 см. Харин жин нь 800 орчим г болно.

27 долоо хоног

Уушиг нь хараахан амьсгалын эрхтэн биш байгаа боловч бүрэн шалчийисан байдалтай байдаггүй. Харин цулцангийн дотор талд ургийн ойролцоох ус, цулцангийн өөрийн нийлэгжүүлдэг шингэнээр дүүрсэн байдаг нь уушигны хөгжилд чухал нөлөөтэй юм. Цулцангийн дотор хана сурфактант гэдэг бодисоор бүрхэгдэж эхлэх бөгөөд төрсний дараа амьсгал авахад уушигний цулцангуудыг эргэн шалчийлгахгүй байх зорилготой бодис юм. Энэ долоо хоногт төрсөн хүүхдийн амьдрах боломж 85% байдаг. Гэхдээ маш олон асуудалтай тулгарна. Учир нь хамгийн наад захын гэхэд өөхөн эд маш бага байдгаас дулаанаа хадгалах чадваргүй, уушиг бүрэн гүйцэт хөгжөөгүй тул тусгай боксонд байлгах шаардлагатай, элэг, тархи бүрэн хөгжөөгүй, дархлаа маш сул учир янз бүрийн халдварт өртөж болох аюултай, г.м. Ургийн урт 33-34 см жин нь 1000 орчим болсон байна

28 долоо хоног

Ургийн яс нь маш зөөлөн мөгөөрсөн эдээс бүрдсэн байна. Харахад туранхай хэвээр арьс улаан үрчийсэн байна. Хумс хурууны үзүүрт хүрээгүй, эрэгтэй хүүхдийн төмсөг бүрэн бууж ирээгүй, охин хүүхдийн бэлгийн их уруул бага уруулыг даваагүй байна. Харин нүдийг бүрхэж байсан хальс алга болсон байна. Энэ долоо хоногт төрсөн хүүхэд сайн арчилгаа, эмчилгээний дүнд амьдрах бүрэн боломжтой болсон байна. Ургийн урт 35 см, жин нь 1000-1100 г болно.

29 долоо хоног

Эхийн сүүний боловсролтыг ураг өөрөө эрчимжүүлж өгнө. Ургийн бөөрний дээд булчирхай андроген төст (эр бэлгийн даавар) бодис ялгаруулан ихсийн цусны урсгалд орсноор эстроген (эстериол хэлбэрээр) болон хувирдаг. Энэ бодис нь таны биед сүүний боловсруулалтыг ихэсгэх пролактиныг идэвхжүүлж өгдөг гэж үздэг. Ургийн урт 35 см, жин нь 1100г байна.

30 долоо хоног

Тархины гадаргуугийн бүтэц сайн ялгаран хөгжсөн нь янз бүрийн чадвараар илэрдэг. Жишээ нь маш хүчтэй чимээ сонссон ураг дараа нь энэ чимээ давтагдахад хөдөлөхөө аажим багасгаж, улмаар хөдөлөхөө больдог. Харин өөр чимээ сонсгоход ураг ахин хөдөлж эхэлдэг болох нь тогтоогджээ. өөрөөр хэлбэл энэ үеэс ургийн тархи орчныг шинжлэх баримжаалах чиглэл рүү давамгайлан ажиллаж эхэлнэ. Хүүхэд чинь танийг улам сайн ойлгож эхэлнэ. Та гэдсээ илвэл хүүхэд тань гарын чинь аясыг дагуулан хөдөлнө. Энэ үеэс амьсгалын эрхтнүүдээ дасгалжуулж эхлэн цээжний хэнхэрцгийг хүчтэй хөдөлгөж байх үед буруу хоолойгоор нь ургийн ойролцоох ус орсноос хүүхэд тань зогисож болно. Харин өөхөн эд хангалттай хэмжээгээр нөөцөлсөн байдаг учир цагаас урьтаж төрөх нь тийм ч аюултай бус болсон байна.Ургийн урт 35-37 см, хариин жин нь 1200г болно

15-20 долоо хоногтой жирэмсэн

2012 оны 02-р сарын 29 Нийтэлсэн Buynaa

15 долоо хоног

Ургийн арьс маш нимгэхэн байдгаас жижигхэн судаснууд нэвт харагдаж байдаг. Толгойд үс бий болж, хөмсөг өтгөрч ирнэ. Хэрэв хүүхэд хар үстэй байх ёстой бол (монгол хүүхдүүд бүгдээрээ хар үстэй байдаг шүүдээ) үсний өнгийг харуулах тусгай нөсөө боловсорч эхэлдэг. Хүүхэд тань маш их хөдөлгөөнтэй илүү уян хатан болж ирнэ. Гар нь тохой шуугаараа нугарч, сарвуугаа атгах чадвартай болсон байна. Ясны чөмөг болон яс үргэлжлэн хэлбэржсээр байна. Цусны эсүүдийн үүсэх гол эрхтэн ясны чөмөг болсон байна. Ургийн урт 93-103 мм, жин нь ойролцоогоор 50г болно

16 долоо хоног

Хүүхдийн гадна бэлэг эрхтнээр нь хүйсийг нь тодорхойлох боломжтой болсон байна. Ээжийн дуу хоолой, хөгжим умайн хөндийд нэвтрэн орж ирэхийг хүүхэд мэдэрч эхэлнэ. Иймээс янз бүрийн дуу чимээг сонсож хариу үзүүлж эхэлнэ. Гэхдээ энэ дуу чимээг чихээр биш харин ясны тусламжтайгаар сонсдог. Тодорхой хөгжмийн аянд ураг жингээ нэмж болдгийг тогтоосон байдаг. Ургийн цусны улаан эс ургийн гэгдэх өвөрмөц нөсөө (гемоглобин) агуулсан байдаг нь хүчилтөрөгчийг өөртөө нэгдүүлэх өндөр чадвартай байдаг. Харин насанд хүрэгчдийн гэгдэх нөсөөг 16 долоо хоногоос эхлэн нийлэгжүүлж эхэлдэг. Хүүхдийг төрөхөд энэ нөсөөний эзлэх хувь нийт гемоглобины 30% байна. Ураг маш эрчимтэй хөгжихийн хажуугаар ихэс ч бас даган хөгжиж байдаг. Ихэс нь 17 долоо хоног гэхэд их хэмжээний судасны сүлжээтэй, 2,5 см зузаан 480г орчим жинтэй болсон байна. Энэ долоо хоногт бор өөх гэж нэрлэгдэх өвөрмөц өөх хуримтлагддаг бөгөөд энэ нь хүүхдийг төрсний дараах эхний 2 хоногт хүүхдийн дулааныг хадгалах чухадл үүрэгтэй эд юм. Ургийн бүх бие лануга гэж нэрлэгдэх шар үсээр бүрэн бүрхэгдсэн байна. Ургийн арьс нь нимгэн, өөхөн давхаргагүй байна. Ургийн урт 11-12 см, харин жин нь 100 г болсон байна

17 долоо хоног

Хэвлий болон өгзөг орчим арьсны мэдрэмж буй болно. Зүрхний сэрэл дамжуулах замын бүх хэсгүүд бий болсноор зүрхний агшилт тусгаар болно. Эм хүйстэй урагт умай бий болно. Сүүн шүдний үүсгэвэрүүд нь дентин буюу шүдний үндсэн эдээр бүрхэгдэнэ. Харин байнгын шүдний үүсгэвэрүүд нь сүүн шүд болгоны ард үүсэж эхэлнэ. Таны хүүхэд толгойгоо эгц өргөж чаддаг болно. Нүүрний булчингууд бий болсон учир таны хүүхэд өөрийн мэдэлгүй нүдээ ирмэх, нүүрээ үрчийлгэх, амаа нээх гэх байдлаар нүүрээ хувиргана. Хангалттай хэмжээний кальций бий болсон учир ясжилт эрчимтэй явагдана. Хэрэв таны хүүхэд охин бол өндгөвч аарцгийн хөндийрүү бууж ирсэн байдаг. Ургийн урт 108-116 мм, жин нь 120 г болсон бйадаг.

18 долоо хоног

Давтан төрөх гэж буй ээж хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрч эхэлнэ. Энэ хөдөлгөөн нь дунджаар цагт 4-8 удаа байдаг. Ургийн хөдөлөхөд зүрхнийх нь цохилт олширч, артерийн даралт ихсэн цусны эргэлт түргэсдэг учир урагт очиж буй хүчилтөрөгч, тэжээлийн бодисын хэмжээ ихэсдэг. Түүнчлэн хөдөлгөөн нь ургийн тархи болон булчингийн хөгжлийг түргэсгэдэг. Умайн зай ургийн хэмжээтэй харьцуулбал харьцангуй том байгаа тул хүүхэд тань хойшоо гэдийх, хөлөө зөрүүлэн завилах, эрхий хуруугаа хөхөх, заримдаа бүр сальто хийх зэрэг хөдөлгөөнүүдийг хийдэг. Хэрэв та гэдсээ нарны туяанд ил гаргавал хүүхэд тань зөөлөн ягаан туяаг мэдэрнэ.Тиймээс та хүүхэдтэйгээ байнга ярьж, дуу дуулж, үлгэр ярьж өгч байгаарай. Тэгвэл хүүхэд танийг анхааралтай сонсох болно. Хүүхдийн тань урт 20-22 см жин нь 250 г орчим болсон байна.

19 долоо хоног

Энэ долоо хоногийн гол амжилт бол үргэлжлэн явагдаж буй тархины өсөлт юм. Тархины эсүүд сэрэл дамжуулах хэсгүүд нь өөрийн байх ёстой газраа байрласнаар хөдөлгөөн нь нөхцөлтсөн байдалтай болно. Мөчдийн харьцаа хэвийн болж ирнэ. Бөөрний шинэ түүдгэнцрүүд бий болсоор байна. Эдгээр түүдгэнцрүүдэд анхны шээс үүсэж байна. Гэхдээ үүссэн шээсний хэмжээ маш бага, цагт дунджаар 2,2 мл байна. Энэ шээс нь ургийн ойролцоох зайд гадагшилдаг учир гадагшлуулах цэвэрлэх гол үүргийг ихэс гүйцэтгэнэ. Ургийн урт нь 24 см, жин нь 280-300 г

20 долоо хоног

Арьс зузаарч эхэлнэ. Арьсны тосны булчирхайнууд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр арьс нь гадуураа тослог бүрхүүлээр бүрхэгдэнэ. Толгой дээрх үс бага багаар өигөрч эхэлнэ. Харин гэдсэнд анхны өтгөн болох зунгаг хуримтлагдаж эхэлнэ. Зунгаг нь ургийн залгисан ус, гэдэсний дотор талын гуужсан хэсэг, ахар үснээс тогтсон түүнчлэн өөх тос, холестирин агуулсан байдаг.Нүд хаалттай байгаа ч гэсэн ураг умайн дотор сайн баримжаатай болсон байна. Жишээ нь ихэр хүүхдүүд гар гараасаа барилцаж, бие биенийхээ царайг олж чадна. Анхныхаа хүүхдийг тээж буй ээж хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдэрч эхэлнэ. Зүрхний цохилтын тоо минутанд 130-150 удаа болсон байна. Таны хүсэлтээр эмч хүүхдийн тань зүрхний цохилтыг таньд сонсгож болно. Ургийн жин нь 300 гаруй г, харин урт 24-26 см болсон байна

Жирэмсний хордлого

2010 оны 10-р сарын 20 Нийтэлсэн Buynaa

Яаая хордлого гэж бодохоор л дотор муухай оргиод толгой эргээд үнэхээр хэцүү шүү. Юу ч идсэн урамгүй хамаг идсэн хоолоо гаргаад хаячихна. Эвгүй үнэрийг ёстоо нэг андахгүй. Хүний бие организм гэж тэгээд их сонин шүү. хааяа бодохоор ямар хүнд нь хордлого өгөөд ямарт нь өгдөггүй байнаа гэж хүртэл атаархаж хордмоор хэхэх. Бөөлжхөөр тэгээд хамаг бие хямраад дахиж юм идэхээс ч дургүй хүрдэг байсоон. Гэхдээ л хүүхдээ бодоод хамаг шим тэжээлийн маань энэ хүн авч байгаа гэж бодоод л муухай байж бөөлжсөн ч хамаагүй чадахаараа хоолоо иддэг байсандаа. Уг нь ч 3 сар хүртэл нь тэсчүүл ч аяндаа зүгээр болчдог болохоор магадгүй яг одоо хордлого өгөөд үгээ хэлж байгаа бүсгүйчүүд минь жоохон л тэсээрэй :) Угаасаа тэгээд жам ёс нь юм хойно. Надад ингэж санагдсан

1. Дотор чинь муухай оргиод байвал аль болох агаарт алхвал арай гайгүй болдог юм байна лээ.

2. Хоолоо идэж чадаагүй гаргачихсан бол дахиж хоол идэхгүйгээр мэлээн байж байгаад хүв хүйтэн тараг уучихвал сайхан дотор онгойж байсан. Би лав тэгээд л хажуугаар нь жоохон Bisquit энэ тэр идчихдэг байсын.

3. Аль болох эвгүй үнэр үнэртэхгүйн тулд бага зэрэг амьсгаагаа түгжвэл зүгээр :). Тэгээ бас хааяа нэг гаа хүлхчихвэл дотор сайхан онгойно шүү дээ.

4. Ер нь тэгээд сэтгэл санаанаас их болдог юм шиг санагдсан би яг бөөлжих гээд байна. яг хачин болоод байна гээд л нөгөө муухай зүйлдээ их анхаарлаа хандуулаад байвал бүр ч хэцүү юм шиг санагдсан. гялс өөр юм бодоод л өөрөө жоохон хичээвэл бас арай гайгүй болдгийн байна лээ.

5. Яг тийм эвгүй үед амттай л юм идмээр санагдаад байдаг.. Дотор чинь хачин болоод байвал хүйтэн алим, эсвэл лийр , усан үзэм ч юм уу жоохон усан төрлийн жимс идвэл зүгээр юм билээ.

Би өөрийнхөө туршлагаас хуваалцсийм шүү. Магадгүй надтай адилхан ээжүүд зөндөө байгаа байх гэж бодоод хуваалцлаа. :)

10-14 долоо хоногтой үр хөврөл

2010 оны 09-р сарын 03 Нийтэлсэн Buynaa

10-14 долоо хоног

Үр тогтсоноос хойш 12 долоо хоног болоход ураг бүрэн хэлбэр дүрсээ олно. Ургийн бүх эрхтэнүүд тухайлбал булчин, мөчид, яс бүрэн бүрэлдэнэ. Бэлэг эрхтэн сайн хөгжинө. Гэхдээ жирэмсний эрт хугацааны чанд авианы шинжилгээгээр ургийн хүйсийг ялгах боломжгүй. Энэ үед ураг хөдөлж байдаг боловч эх нь түүний хөдөлгөөнийг хараахан мэдэрч чаддаггүй. 14 долоо хоногтойд ургын зүрхний агшилт илүү эрчимжих учраас чанд авианы оношлуураар түүнийг авиаг сонсож болно. Гэхдээ ургын зүрхний цохилтын тоо нас бие гүйцсэн эрүүл хүний зүрхний цохилтын тооноос 2 дахин олон байдаг. 14 долоо хоногтойд ургын толгойноос бөгс хүртэлх хэмжээ нь 56мм урт байна. Эх жирэмсэн гэдгээ бүрэн мэдэх боломжтой ч гэсэн эмэгтэй хүн тус бүрт харилцан адилгү мэдрэгдэнэ.

 

Жирэмсний эхний 7 хоногуудад үүсч хөгжиж буй хүүхдийг үр хөврөл, 8 долоо хоногтой хугацаанаас хойш ураг гэж нэрлэнэ.

1-3 долоо хоног

/Сарын тэмдэг сүүлчийн удаа үзсэнээс хойш 3 долоо хоног/ үр хөврөл тогтсон үр дамжуулах гуурс дундуур умай руу алгуур аажим дөхнө. эр эм эсүүд нийлж үр хөврөл үүсч эхлэн цаашдаа дахин дахин хуваагдана. Ийнхүү бүрэлдсэн үр умайд орох үедээ 100 гаруй эсээс бүрдэхийн сацуу хэмжээний хувьд өсч томорно. Үр хөврөл умайд ороод түүний хананы салт бүрхэвчинд шигдэж бэхлэгдэнэ. Энэхүү процессыг ихэсжиж бэхлэгдэх гэж нэрлэнэ.

1 долоо хоног

 

 

2 долоо хоног

 

3 долоо хоног

  4-5 долоо хоног

Үр тогтсон өндгөн эс умайн салт бүрхэвчинд шигдэн орно. Гадна талын эсүүд нь үндэс маягаар дотогш нэвтрэн орж эхийн цусан хангамжтай холбогдоно. Дотор талын эсүүд нь эхэндээ 2, цаашдаа 3 давхаргад хуваагдана. Давхарга тус бүрээс ургийн биеийн янз бүрийн хэсгүүд бүрэлдэнэ. Нэг давхаргаас нь ургийн тархи, мэдрэлийн тогтолцоо, арьс нүд, чих үүсдэг. нөгөө давхарга нь уушиг ходоод, гэдэс мэт дотор эрхтэнийг бүрэлдүүлнэ. Гуравдах давхаргын эсээс зүрх, цус, булчин яс үүснэ. Жирэмсний 5 дахь долоо хоног нь эмэгтэй өөрийгөө жирэмсэлсэн байж болох тухай мэдэрч эхэлдэг үе. Энэ үед ургийн мэдрэлийн тогтолцоо нь аль хэдийн хөгжиж эхэлсэн байна. Эсийн давхаргуудын оройн хэсэгт байх бөгөөд түүний эсүүд нь хөндий хуванцрыг үүсгэнэ. Түүнийг мэдрэлийн сувганцар гэж нэрлэнэ. Энэ нь цаашдаа үр хөврөлийн тархи, нурууны багана болон хувирна. Мэдрэлийн сувганцар нь толгой ба сүүлний төгсгөлтэй байна. Энэ үед зүрх бүрэлдэн тогтож үр хөврөлийн судаснууд үүсч эхэлдэг. Эх хүүхдийг холбосон судасны багцыг хүй хэмээн нэрлэдэг.

4 долоо хоног

5 долоо хоног

6-7 долоо хоног

Энэ үед зүрх ажиллаж цохилж эхлэх бөгөөд түүнийг чанд авианы шинжилгээгээр харж болно. Толгойн хажуу талд чих, мөн нүд үүсэн бүрэлдэнэ. Биен дээр байгаа жижиг товгоруудаас хөл гар ургана. 7 хоногтой зр хөврөлийн толгойноос бөгс хүртэлх урт нь 8 мм байдаг.

6 долоо хоног

7 долоо хоног

8-9 долоо хоног 

Аажмаар нүүр хэлбэржинэ. Нүд тодорхой ялгарах ба түүгээр барахгүй нүдний өгнө бий болно. Ам хэл үүснэ. Гар хөл үүсэх төдийгүй тэдгээрийн хуруунууд ялгарна. Зүрх, тархи, уушиг, бөөр, элэг, гэдэс мэт дотор эрхтнүүд үүсдэг. 9 долоо хоногтойд ургийн толгойноос бөгс хүртэлх урт 17 мм байдаг.

8 долоо хоног

 

9 долоо хоног

Сарын тэмдгийн жигд мөчлөгтэй эмэгтэйчүүдийн хувьд хамгийн эрт илрэх жирэмсний шинжид сарын тэмдэг ирэхгүй болох орно. Зарим эмэгтэйчүүдэд жирэмсэлсний дараахан сарын тэмдэг ирэх хугацаанд цусархаг ялгадас гарч болох талтай.

Жирэмсэлснийг илтгэх бусад шинжүүд

- Өглөөгүүр бөөлжис цутгах. Бусад өвчний үед үүсдэг бөөлжис цутгалт нь өглөөгүүр биш байдгаараа онцлог.

- Сарын тэмдэг ирэхийн өмнөхөн ажиглагддаг хөхний чинэрэлт, хөх ялимгүй томрох шинж жирэмсэн үед нэгэн адил гарна. Хөхний судас өргөсч, түүний товчний орчим борлож нөсөөтнө.

- Цай болон бусад шингэн уух хэрэгцээ ихэснэ. Шөнө босч цай уух хандлага нэмэгдэнэ.

-Өтгөн хатах

-Үтрээнээс гарах ялгадасны хэмжээ нэмэгдэнэ. Гэхдээ өнгө үнэргүй байна.

-Ядарна

-Аманд эвгүй амт мэдрэгдэнэ. Олон эмэгтэйчүүд энэ амтыг металлын амттай адилтгадаг.

-Кофе, цай, тамхи, өөхтэй хоол зэрэг тодорхой зүйлд дургүй болно. Зарим эмэгтэйчүүдэд дээрх шинжүүд ажиглагддаггүй боловч шууд л жирэмсэн болсноо мэдэрдэг.

Жирэмснийг оношлох- Төрөх хугацаагаа мэдэх

Сарын тэмдэг ирэх ёстой өдрөөс хойш 14 хоног, үр тогтсоноос хойш 4 хоног хүлээж ажиглах хэрэгтэй. Жирэмсэлснээс хойш 4 долоо хоноход шээсэнд байдаг бэлгийн даавар ихэссэн байдаг учраас илрүүлэхэд маш хялбар байдаг. Өглөөний шээсэнд тестээр үзвэл илүү үр дүнтэй байна. Сарын тэмдэг ирэхгүй 2 долоо хоносноос хойш жирэмсний тестээр үзвэл 100 гийн 99% д  үнэн гарна. /Тухайн тест ямар нэгэн үйлдвэрийн гэмтэлгүй бол/ Хэтэрхий эрт үзвэл шээсэнд даавар бага байх бөгөөд хариу нь буруу гарна.

Хамгийн эхлээд өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдсэнийхээ дараа заавал харъяа дүүргийнхээ болон эмэгтэйчүүдийн эмчид очиж баталгаажуулах хэрэгтэй. /Эхо апаратаар харуулж ямар хэмжээтэй хэд хоногтой байгааг болон хэдий хугацааны дараа төрөх эсэхийг  тодорхойлуулах/. Хэрэв та өөрөө эмчээс урьтаж мэдэхийг хүсвэл дараах хүснэгтийг ашиглаарай. Хараар бичсэн тоонууд дотроос сүүлчийн сарын тэмдгийн ирсэн эхний өдрийг ол. Таны хүүхдийн төрөх ёстой өдөр нь хараар бичсэн тооны доод талд байрлах цэнхэр өнгөөр бичсэн тоо./Жич: Энэ нь таны төрөх ёстой сүүлчийн хугацаа бөгөөд хүн хүний биеийн онцлогоос шалтгаалан 7 хоногын наана 7 хоногийн цаана байж болно./

1 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
10 Сар 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 1 2 3 4 5 6 7
2 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28      
11 Сар 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 1 2 3 4 5      
3 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
12 Сар 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 1 2 3 4 5
4 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30  
1 Сар 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 1 2 3 4  
5 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
2 Сар 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 1 2 3 4 5 6 7
6 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30  
3 Сар 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 1 2 3 4 5 6  
7 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
4 Сар 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 1 2 3 4 5 6 7
8 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
5 Сар 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 1 2 3 4 5 6 7
9 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30  
6 Сар 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 1 2 3 4 5 6 7  
10 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
7 Сар 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 1 2 3 4 5 6 7
11 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30  
8 Сар 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 1 2 3 4 5 6  
12 Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
9 Сар 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 1 2 3 4 5 6 7